Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар бурхан болоочдын буяны цуваан дээр нэмээд, эмийн сан зорьдог гэр хорооллынхныг буруутгалаа. Улмаар аймгийн дарга нарт хүн амаа өсгөх чиглэл өглөө. Бид эндээс юу гэж ойлгох вэ? Түгжрэл ихтэй байхад нэг их нас бараад баймааргүй байна гэж ойлгох уу? Түгжрэл ихтэй байхад гэр хорооллынхон өвдөхөө л больчих хэрэгтэй, өвдлөө гэхэд эм уухын оронд буянаараа л болог гээд хаямаар байна гэж ойлгох юм уу?
Аймгийн дарга нар хүн амаа өсгөх сонирхолтой ажилтай боллоо. Аймгийнхаа нөхөн үржихүйн насны бүсгүйчүүдийг олноор нь жирэмслүүлэх, нээлттэй хаалганы үдэшлэг хийх, ажлаа муу хийдэг нөхрүүдийг сургалтад хамруулах, шаардлагатай тохиолдолд биеэр заавар зөвлөгөө өгөх, сургагч багш нар, илгээлтийн эздийг бэлтгэж, хөдөөгүүр тараан суулгах, хосууд хамт унтаж байгаа эсэхийг нь шөнийн цагаар гэнэт шалгах зэрэг арга хэмжээ авах юм уу? Түгжрэл хариуцсан сайд энэ бүхний дараа өөрийг нь элий балай болгож харагдуулах зохион байгуулалттай ажиллагаа явагдаж байгаа талаар мэдэгдсэн. Түгжрэлд буяны цуваа, эмийн сан зорьсон гэр хорооллынхныг буруутгасан үгийг хэн өөрөөр нь зохион байгуулалттайгаар хэлүүлсэн байж болох вэ? Хүнийг зохион байгуулалттайгаар янз бүрийн яриулахаа боль л доо.
АДМИН








Нийгэм



