Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Агнуур зүйч, Биологич Чойжоон Бүүвэйд Байгаль орчны Гавьяат ажилтан цол хүртээв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Байгаль орчны Гавьяат ажилтан Агнуур зүйч, Биологич Чойжоон Бүүвэйд баяр хүргэж, цол тэмдгийг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Байгаль орчны Гавьяат ажилтан Чойжоон Бүүвэй нь 1974-1979 онд МУИС-д суралцаж төгссөн.
1979-1984 онд Ой модны аж үйлдвэрийн яамны харьяа Монголын анчдын нийгэмлэгийн төв зөвлөлд мэргэжилтэн
1984-1986 онд Байгаль хамгаалах яамны харьяа Бугын аж ахуйд орлогч дарга
1986-1988 онд Байгаль хамгаалах яамны харьяа Хөвсгөл аймаг Цагааннуур сумын Цаа буга агнуурын аж ахуйд орлогч дарга
1988-1993 онд Ой ан судлалын хүрээлэнд Эрдэм шинжилгээний ахлах ажилтан
1993-2000 онд Эрдэм шинжилгээ туршилт үйлдвэрлэлийн Халиун буга төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
2002-2006 онд Байгаль орчны мэргэжлийн байгууллага Мореаль ХХК-д экспедицийн ахлагч, мэргэжилтэн
2006-2013 онд Байгаль орчны мэргэжлийн байгууллага Амьтан асралт ХХК байгуулан захирал, гүйцэтгэх захирал
2013 оноос өнөөдрийг хүртэл Авралын эрэлд ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж байна.
2006 онд Амьтан асралт ХХК-ийг байгуулж Төв аймгийн Батсүмбэр суманд нэн ховор, ховор хөхтөн амьтан өсгөн үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилгоор 2900 га талбайг хуулийн дагуу гэрээгээр эзэмшиж амьтан тэжээж, өсгөн үржүүлж эхэлсэн.
Сүүлийн 5 жилд Халиун бугын 80 илийг /төл/ барьж өсгөн бойжуулахаас гадна, сэргээн нутагшуулах ажлуудыг Дархан цаазат Богд уулын захиргаатай хамтран зохион байгуулж байна.
2017 онд Бугын или /төл/ барьж бойжуулж, сэргээн нутагшуулах арга аргачлалыг ХААИС-ийн эрдмийн зөвлөлөөр батлуулсан.
Мөн 2017 онд Бугын или /төл/ өсгөн бойжуулж, сэргээн нутагшуулах арга бүтээлээ Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл болгон Монгол Улсын Зохиогчийн эрхийн 8450 дугаартай гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2019 онд Халиун буга гаршуулах ба эвэр боловсруулах технологи бүтээлээ хэвлүүлсэн.

АДМИН








Нийгэм



