Dark Light
Нийгэм | 2022-11-27

Хавдрын сувилахуйн эрдмийн бага хурал боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 11-р сарын 25-нд ХСҮТ-ийн Сувилахуйн албанаас хавдрын сувилахуйн Эрдмийн бага хурлыг амжилтай зохион байгууллаа. Эрдмийн бага хурлыг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх нээж, Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү “ХСҮТ-ийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” сэдэвт зочин илтгэл тавьлаа.  Танхим болон цахим хэлбэрээр зэрэг явагдсан Эрдмийн бага хуралд ХСҮТ-ийн болон хот, хөдөөгийн эмнэлгүүдээс нийт 80 гаруй сувилагч оролцож, 11 аман илтгэл, 4 ханын илтгэлийг сонсон хэлэлцжээ. Тус илтгэлүүдийн 2 нь УНТЭ-ийн, 1 нь Дорноговь аймгийн судлаач сувилагч нараас ирүүлсэн байна.  2022 оны сувилахуйн Эрдмийн бага хурлын илтгэлүүдээс дараах илтгэлүүд шилдгээр тодрон шалгарлаа. 

Аман илтгэлийн төрлийн тэргүүн байранд ХСҮТ-ийн ХМНТ-ийн сувилагч Б.Соёлзул нарын “Мэс заслын өмнөх сэтгэл зүйн байдал мэс заслын дараах үеийн сэтгэл түгшилтийг үнэлэх нь”, дэд байранд ХСҮТ-ийн ЕМЗТ-ийн сувилагч Б.Бадамдолгор нарын “Хэвтэн эмчлүүлэгчдийн ходоодны өмөнгийн талаарх мэдээллийн эх сурвалж, эрэлт хэрэгцээг тодорхойлох судалгаа”, тусгай байранд ХСҮТ-ийн ТЭТ-ийн сувилагч Г.Жамъянтүдэв нарын “Мэс заслын шархтай өвчтөний гэртээ гарах үеийн шархны арчилгааны мэдлэг үнэлэх нь”, ХСҮТ-ийн ТХМЗ-ийн сувилагч Ц.Үүрийнтуяа нарын “ТХ-ний байрлалын хавдартай мэс засал хийлгэсэн эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг судлах нь” илтгэлүүд, Ханын илтгэлийн төрөлд ХСҮТ-ийн сувилагч Ч.Цэрэннадмид нарын “Сувилагчдын ажлаас халшрах хам шинжийг харьцуулан судлах” илтгэлүүд тус тус шалгарчээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10