Dark Light
Нийгэм | 2022-11-28

Энэ 7 хоногт ихэнх нутгаар салхитай, жавартай хүйтэн хэвээр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай, жавартай хүйтэн байна./

Хур тунадас: 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-н, 12-р сарын 1, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 30-нд говь, талын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -26...-31 градус, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -21...-26 градус, говь, талын нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10