Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хурандаа Ж.Өсөхбаярыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар томилсон тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт хурандаа Т.Буянбат уншиж сонордуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо уг зарлигийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал С.Ганбямбад гардуулан өглөө.
Хурандаа Ж.Өсөхбаяр 2008 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор, мөн ИБНАУ-д явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн шилдэг офицер гэдгийг Та бүхэн сайн мэдэж байгаа. Ингээд ЗХЖШ-ын дарга, удирдлагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж энэхүү өндөр хариуцлагатай албанд томиллоо” гэдгийг онцлоод шинэ албанд нь амжилт ерөөсөн юм.
АДМИН








Нийгэм



