“Дэлхийн ур чадвар-2022” 46 дахь удаагийн тэмцээнээс өрөг угсралтын мэргэжлээр Монголын оролцогч Барилгын политехник коллежийн суралцагч О.Наранбаатар дэлхийн стандарт хангасан сайн гүйцэтгэлтэй буюу “Medallion for excellence” шагнал хүртлээ.
Өрөг угсралтын мэргэжлээр 19 орны оролцогч ур чадвараараа өрсөлдөж Герман, Хятад, Швейцар улс алтан медаль хүртсэн. Уг тэмцээн мөнгө хүрэл медаль олгохгүй “Medallion for excellence” шагнал олгож байгаагаараа онцлог юм.
О. Наранбаатар нь “Монголын ур чадвар” тэмцээний 2021 оны ялагч бөгөөд эксперт багшаар Барилгын политехник коллежийн багш Л.Эрдэнэчулуун ажилласан.
АДМИН








Нийгэм







