Dark Light
Нийгэм | 2022-11-28

2 настай хүүхэд гал түймэрт өртөн амь насаа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нуур багийн “Бэл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 11 сарын 26-ны өдрийн 15:00 цагт байшин шатсан тухай мэдээллийг 15:20 цагт хүлээн авсан.

Тус сумын харьяат иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатсан бөгөөд гал түймэрт иргэн Б /26 настай, эрэгтэй/, Р /22 настай эрэгтэй/ түлэгдэж, А /2 настай, эрэгтэй/ галд өртөж нас барсан тухай мэдээллийг иргэн К аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч шалтгаан нөхцөлийг тодруулахаар Дэлүүн суманд ажиллажээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10