Dark Light
Нийгэм | 2022-11-28

Сураггүй болсон малчныг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Баян-Өлгий аймгийн Булган сумын Сайхан багийн “Хөх гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 280 км-т, сумын төвөөс  зүүн хойд зүгт 40 км-т/ Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат малчин С нь Булган сумаас Ховд аймгийн Дуут сум руу мал тууж, хүргээд 11 сарын 25-ны өдөр морьтой буцаж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 26-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин С /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11 сарын 27-ны өдрийн 16:00 цагт сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, Булган сумын Сайхан багийн “Сайханы зуслан” гэдэг газар мориноосоо унаад явганаар хээр явж байхад нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10