Dark Light
Нийгэм | 2022-11-28

Петровис ресурс ХХК-тай холбоотой асуудалд хяналт шалгалт хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт орших Төгрөг хайрхан уулын орчимд Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий нүүрсний давхаргын метан хийн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Петровис ресурс”ХХК-тай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалд хяналт шалгалт хийх, иргэдэд хууль дүрэм журмын талаар холбогдох мэдээ мэдээллийг хүргэх, ажлын хэсэг байгуулагдаж аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл авлаа. 

Тус ажлын хэсэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Усны газар зэрэг холбогдох дээд байгууллагуудтай хамтран Сайхан-Овоо сумын иргэд, төрийн бус байгууллага болон сумын удирдлагуудын хүсэлтийн дагуу газар дээр нь ажиллахаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10