2022 он улиран өнгөрч, хуучин оноо үдэх цаг хэдийнээ хаяанд иржээ. Арваннэгдүгээр сарын сүүл шувтарч, арванхоёрдугаар сар эхлэхэд долоо настай балчраас, далан настай буурал хүртэл догдлон хүлээж, хуруу даран хоног тоолон гэгэлзэж суудаг билээ. Арваннэгдүгээр сараас эхлэн албан байгууллага, хамт олон шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөөд эхэлчихсэн байгаа энэ цаг мөчид бид рок, попын одод болон хамтлаг, уран бүтээлчид ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ толилуулдаг талаар тодруулан хүргэж байна.
Саяхан өөрийн бие даасан тоглолтоо хийж, охид бүсгүйчүүдийн харцыг булаагаад байгаа дуучин “Seryoja” буюу Мөнхбаярын хувьд 2-3 дууг 4 сая төгрөгийн ханштайгаар дуулах аж. Залуу уран бүтээлч “завгүй” болон “гарагийн өдрүүд завтай” нэртэй дуугаараа олонд танигдаад байгаа дуучин Лууяагийн хувьд 3-4 дууг 1 сая төгрөгөөр, харин Төрийн соёрхолт дуучин Д.Болд 2 дууг 4 сая төгрөгийн үнэ ханшаар дуулдаг байна.
Хамтлаг, дуучдын үнэ ханш:
“Хурд” хамтлаг-12-15 сая төгрөг
"Харанга" хамтлаг-9-10 сая төгрөг
“Ice top” хамтлаг-6 сая төгрөг /4 дуу/
“Люмино” хамтлаг- 4 сая төгрөг /3 дуу/
“Татар” хамтлаг -3 сая төгрөг /3 дуу/
“Никитон” хамтлаг - 13 сая төгрөг /доод ханш/
“Vandebo”- 3 сая /3 дуу/
Дуучид:
МУГЖ Т.Ариунаа -5 сая төгрөг /2 дуу/
МУГЖ Б.Сарантуяа-5 сая төгрөг/2 дуу/
Davaidasha-2 сая төгрөг /3 дуу/
Tsetse-3 сая төгрөг /3 дуу/
Thunder-4 сая /3-4/
Н.Зоригт, А.Хишигдалай- 4 сая төгрөг /2 дуу/
Зохиолын дуучид:
Э.Төрмандах,О.Гансувд-2-3 сая төгрөг /2-3/
Г.Эрдэнчимэг-3 сая төгрөг /2-3 дуу/
АДМИН








Нийгэм







