Dark Light
Нийгэм | 2022-11-28

Байшингийн нурангид дарагдсан 2 Монгол иргэнийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр буюу 11 сарын 28-ны өдрийн 15:23 цагийн орчимд Кёнсанбүг мужийн Сонжү-гүн, Бёкжин-мён дүүрэгт байшин нурж, хоёр монгол ажилчин дарагдсан байна. 

Мэдээллийг хүлээн авсан цагдаа, гал сөнөөгчид 23 техник хэрэгсэл, 56 хүний ​​бүрэлдэхүүнтэй ажиллаж 40 настай иргэн Б-г тухайн өдрийн 15:56 цагийн орчимд аварчээ.

Б-гийн зүрх зогссон байдалтай олдсон ч эмнэлгийн анхан шатны тусламж авч, эмнэлэгт ирэхээсээ өмнө судасны цохилт нь сэргэсэн байна.

Харин 20 настай А нурангаас өөрөө гарсан байна. 

Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Эх сурвалж: news.tf.co.kr


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10