Dark Light
Нийгэм | 2022-11-29

Дэлхийн хамгийн том идэвхтэй галт уул 40 жилийн дараа оргилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхий дээр байдаг идэвхтэй галт уулуудын хамгийн томд нь тооцогддог Хавайн Мауна Лоа галт уул 1984 оноос хойш 40 орчим жилийн дараа анх удаа оргилсон байна. АНУ-ын газарзүйн судалгааны газраас галт уул оргилсны дараа нэг талаар нь халуун хайлмаг урссан бөгөөд иргэдийн оршин суудаг бүсэд аюул учруулахгүй гэдгийг мэдэгджээ.

Нислэгийн компаниуд агаарын замын аюулгүй байдлыг шалгаж байгаа бол зарим компани Хавайн Хило олон улсын нисэх буудлаас хөөрөх нислэгүүдээ цуцалсан байна. Америкийн Холбооны нислэгийн газар галт уулын дэлбэрэлтийг ойроос ажиглаж, галт уулын үнс нурам агаарын тээврийн хөдөлгөөнд саад учруулах эсэхийг нягталж буйг мэдэгджээ. Үнс нурам иргэдийн ам хамар, хувцас хэрэглэл рүү орж магадгүй тул амьсгалын замын өвчтэй иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ.

Галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар ням гарагт 11:30 цагт эхэлсэн байна. Мауна Лоа галт уул нь 1843 оноос хойш нийт 33 удаа оргилжээ. 

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10