Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд багийн “Цагаан чулуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 70 км, сумын төвөөс хойд зүгт 20 км/-т 11 сарын 27-ны өдөр 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 60 бог мал хорогджээ.
Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн “Толийн хөх толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 70 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км 11 сарын 27-ны өдрийн 23:30 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 1 өрхийн 75 хонь, 9 ямаа хорогджээ. Тус сумын харьяат М-ийн 75 хонь, 9 ямаа цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Увс аймгийн Наранбулаг сумаас отор нүүдлээр явсан 10 өрхийн 72 үхэр цасан шуурганд хорогдсон тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Мөн Ховд аймгийн Дөргөн сумын Агвааш багийн “Цахир хошуун” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 130 км/ 11 сарын 27-ны өдрийн 02:00 цагийн орчим 18-20 м/с хүчтэй цасан шуурга шуурсаны улмаас 70 орчим бод мал хорогджээ.
АДМИН








Нийгэм







