Dark Light
Нийгэм | 2022-11-29

Сураггүй алга болсон 4 малчныг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 3 дугаар багийн Адгийн бууц гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс урд зүгт 45 км/-т Тус аймгийн Өргөн сумын харьяат малчин Б нь 11 сарын 27-ны өдрийн 10:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11 саын 27-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ар гэрийнхэн малчин Б/41 настай эрэгтэй/-ыг 11 сарын 27-ны өдрийн 22:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11 сарын 28-ны өдрийн 10:00 цагт гэрээс нь баруун урд зүгт 10 км-т, “Туулайн тал” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Хангал багийн “Далангийн зүүн даваа” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 268 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Тус сумын харьяат малчин А нь 11 сарын 27-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 11 сарын 28-ны өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг 11 сарын 27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11 сарын 28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, “Таван худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багийн Цогт гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т Тус сумын харъяат малчин Ж нь 11 сарын 27-ны өдрийн 21:00 цагийн орчим Бууцагаан сумаас автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 28-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, сум дундын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн малчин Ж /50 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11 сарын 28-ны өдрийн 15:31 цагаас тус сумын “Тавын бригад”, “Цэг”, “Цагаан гол”, “Магнай уул” гэдэг газруудад зохион байгуулж мөн өдрийн 23:34 цагт сумын төвөөс зүүн урд зүгт 37 км-т, “Олон-Овоо” гэдэг газар автомашин нь цасанд суусан, бага зэргийн осголттой байсныг олж сумын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/-т Малчин М нь 11 сарын 28-ны өдрийн 13:00 цагийн орчим мотоциклтой малаа хариулахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11 сарын 28-ны өдрийн 21:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин М /40 настай, эрэгтэй/-ыг 11 сарын 28-ны өдрийн 21:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11 сарын 29-ний өдрийн 00:18 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км-т, “Тээгийн-Ар” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10