Цэргийн дайчилгаанд хамрагдсан иргэн Новосибирскийн дээд цэргийн командлалын сургуулийн байранд өөрийнхөө хөлийг буудсан тухай Сибирь.Реалии мэдээллэжээ.
Тэр Украины дайнд явахгүйн тулд үүнийг хийсэн гэж мэдээлэл өгсөн иргэд ярьжээ. "Дайчлагдсаны дараа түүнтэй хамт байсан хөрш нь хэлэхдээ тэр өөрөө дайнд явахыг хүсээгүй, гэхдээ цэрэг татлагын комиссоос нуугдах арга байгаагүй, түүнийг гэрийнх ойролцоогоос барьж авч дайчилсан гэж хэлсэн байна. Тэгээд эцэст нь тэр асуудлыг ингэж шийдсэн. "Магадгүй, дайчлагдагсдын дунд дамжин яригддаг дайны бүсэд илгээгдсэн нутаг нэгтнүүдийн яриа ч нөлөөлсөн байх" гэж дайчлагдсан Роман хэлжээ.
Цэргийн сургуулийн редакци энэ мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийг эмнэлэгт хүргэсэн байна.
ВВС мэдээлснээр, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш дайчлагдсан иргэдээс 326 хүн Украины байлдааны бүсэд болон фронт руу илгээгдэхээсээ өмнө нас баржээ. Тэднээс Украины нутаг дэвсгэр дэх байлдааны бүсэд 290 хүн амь үрэгдэж, үлдсэн 36 хүн ОХУ-н нутагт нас барсан (цэрэг татлагын газар эсвэл цэргийн ангиудад) нь ихэвчлэн зүрхний өвчин, осол, архи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ.
Дайчлагдсан хүмүүсийн бодит хохирол хамаагүй өндөр байж магадгүй, учир нь 10-р сараас хойш Украинд амь үрэгдэгсдийн тухай олон мэдээллүүд тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: Сибирь реалии
АДМИН








Нийгэм







