Dark Light
Нийгэм | 2022-11-29

Өвлийн тэргүүн цагаагчин гахай сар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022.11.30, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 7

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР

ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.30, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.19-17.02

Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10