Dark Light
Нийгэм | 2022-11-30

Тайландын хаант улсын иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар Иргэний нисэхийн салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх бодлогын хүрээнд Тайландын хаант улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг аравдугаар сард байгуулсан. Санамж бичгийн дагуу хоёр улсын Иргэний нисэхийн салбарт харилцан ашигтай чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хяналтын мэдээлэл, туршлага солилцох, байцаагчдын ур чадвар, мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх тал дээр хамтран ажиллах, хүний нөөцийн болон бусад сэдвээр харилцан дэвшүүлсэн асуудлын хүрээнд холбогдох албан тушаалтныг оролцуулан жил бүр уулзалт зохион байгуулах зэрэг олон ажил явагдана.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Тайландын хаант улсад ажиллах үеэрээ тус улсын Иргэний нисэхийн сургалтын төвийн удирдлага, хамт олонтой уулзаж, хоёр тал харилцан ашигтай нөхцлөөр хамтран ажиллах, салбарын хэмжээнд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, харилцан туршлага судлах зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр ярилцсан юм. 

Тайландын хаант улсад байрладаг Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төв Монгол улсын Иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй сорилт, хэтийн төлөвийг анхаарч, хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан, боломжит хэлбэрээр дэмжин туслахаа илэрхийлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10