"Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 12:39 цагт Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын 9 дүгээр давхраас “Ажил хийж байсан хүн унаж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 35 настай, эрэгтэй “Т” гэгч нь баригдаж буй барилгын 9 дүгээр давхарт ажиллаж байгаад хөөсөнцрөөр хаалт хийсэн лифтний хонгилруу унаж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
АДМИН








Нийгэм



