Dark Light
Нийгэм | 2022-11-30

Цасанд суусан 5 автомашиныг татан гаргажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Бүс нуур гэдэг газар /төв замаас 0.5 км/-т автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 11 сарын 29-ний өдрийн 04:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х /21 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Камри” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллан татан гаргасан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 3 дугаар баг, Замчдын-Овоо гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км, Багануур дүүргээс хойд зүгт 45 км/-т автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 11 сарын 29-ний өдрийн 04:20 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э/47 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Форд-Экспедишн” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ замын хажуу руу гулгаж цасанд суусан байсныг татан гаргасан.

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын өртөө /ангиас хойд зүгт 4 км/-т суудлын автомашин /4 зорчигчтой/ цасанд суусан гэсэн дуудлагыг 11 сарын 29-ний өдрийн 21:21 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн А /28 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Приус-20”  загварын /4 зорчигчтой/ суудлын автомашин цасанд суусан байсныг 15 минут ажиллан татан гаргасан.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Нугаар баг, Цагаан хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 60 км, Багануур дүүргээс зүүн зүгт 28 км /-т 2 автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 11 сарын 30-ны өдрийн 00:50 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /38 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Уаз-220695” загварын /2 зорчигчтой/ автомашин,  иргэн Т /38 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Портер” загварын автомашинууд цасанд суусан байсныг 01:00 цаг ажиллан татан гаргасан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10