Огцом хүйтэрч байгаа энэ цаг үед UBCab-ын жолооч нар автобусны буудал дээр зогсож буй хүүхэд, настай иргэдэд үнэгүй үйлчилж эхэллээ.
Та бүхэн цаашид өглөө ажилдаа явах, орой харих замдаа ҮНЭГҮЙ UBCAB-тай таарвал, чиглэлийнхээ дагуу үнэгүй хүргүүлэх боломжтой юм.
Сайн дурын үндсэн дээр нэгдэж энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн жолооч нар өнөөдөр өглөө 200 гаруй хүнийг үнэ төлбөргүй зорьсон газарт нь амжилттай хүргэжээ.
Энэхүү үйл ажиллагаагаа хүйтний эрч сулартал үргэлжлүүлэх зорилготой байгаа UBCab-ын жолооч нартаа БАЯРЛАЛАА.




АДМИН








Нийгэм







