Dark Light
Нийгэм | 2022-11-30

Ж.Сүхбаатар: Нийтийн тээврийн асуудлыг 9-10 сарын хугацаанд шийднэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын замын түгжрэл энэ цаг үеийн хамгийн том асуудал болоод байна. Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр автомашины тоо өдрөөс өдөрт өсөж, замын ачаалалд нэрмээс болж буйг үе үеийн хотын дарга толгой сэгсрэн ярьдаг ч дорвитой шийдэл гаргаж чаддаггүй. Замын түгжрэлийн талаар 10 жил ярьж ирлээ. Гэвч одоогоор ямар нэг гарц гаргалгаа олж чадаагүй л байна. 

Эрх баригч намынхан Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд сайдын орон тоо гаргаж Үндэсний хороо байгуулсан ч Түгжрэлийн сайдад шийдэл алга.

Тэрээр богино хугацааны шийдэл байхгүй. Бодлогын түвшинд урт хугацааны төлөвлөлт гаргана. Энэ бол миний мэргэжлийн ажил ирэх жилийн тавдугаар сар гэхэд ажлын үр дүн харагдана хэмээн мэдэгдсэн.

Мөн нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлуудыг 9-10 сарын хугацаанд багтаан шийдвэрлэхээ өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10