Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Гэрээг ил болгож, АТГ-т өгч шалгуулах, УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх зэрэг үүрэг өгөгдсөн. "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан гэв.
Төрийн нууцаас гаргасан гэрээнүүд:
"Эрдэнэс тавантолгой" ХК-иас хэрэгжүүлж байгаа 7 төсөл
Ил уурхайн олборлолтыг үе шатттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
Ил уурхайн ашиглах боломжгүй нөөцийг, далд уурхайн аргаар ашиглаж экспортыг нэмэгдүүлэх төсөл
Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос тавантолгойн нүүрсний уурхай хүртэл ус хангамжийн шугам хоолойн төсөл
Богдхан төмөр замын суурь бүтээц барих төсөл
Тавантолгой гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл
Мөн Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотой Монголын Төмөр зам төрийн өмчит хувьцаат компани, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Улаанбаатар төмөр зам нарын хамтарсан Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж байгуулахтай холбоотой гэрээгүүдийг нууцаас гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлж Бүтээн байгуулалтын төслүүдийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, цаашид Засгийн газар нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн гэв.
АДМИН








Нийгэм







