Dark Light
Гадаад | 2026-09-17

«ХАЛДАШГҮЙ» ГЭГДЭЖ БАЙСАН ОРОСЫН СОНГУУЛИЙН СИСТЕМ ХАКЕРУУДЫН ӨМНӨ «НУРАН УНАВ»

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Оросын Төрийн Думын сонгууль яг маргааш буюу 2026 оны 9-р сарын 18-ны баасан гарагаас эхлэн 9-р сарын 20-ны ням гараг дуустал нийт 3 өдрийн турш үргэлжлэн явагдана. 

ОХУ-ын Төрийн Думын дахин сонгууль болоход ердөө ганцхан хоног үлдээд байхад Оросын Сонгуулийн төв хорооны хамгийн чухал, нууц цахим системийг хакердсан тухай дуулиан дэгдэв.

Нэрээ нууцалсан CikLeak хакерын бүлэглэл Оросын Сонгуулийн төв хороо болон сонгуулийн "ГАС Выборы 2.0" хэмээх төрийн автоматжуулсан системийг хөгжүүлэгч гүйцэтгэгч компаниудын мэдээллийн дэд бүтцэд нэвтэрч чадсанаа албан ёсоор мэдэгдлээ. Хакерууд тус системийн дотоод баримт бичгүүд, серверүүдийн тохиргоо, ажилчдын нууц үг болон хоорондоо харилцсан цахим захидлуудыг бүрэн татаж авсан гэдгээ баталж байна.

Тэд хулгайлсан материалаа Оросын эрэн сурвалжлах чиглэлийн хараат бус "Важные истории" хэвлэлийнхэнд хүлээлгэж өгсөн бөгөөд сэтгүүлчид эдгээр баримт бичгүүдийн үнэн зөв, бодит болохыг нь аль хэдийн баталгаажуулжээ. Одоо тус хэвлэлийнхэн Оросын сонгуулийн луйврын систем хөшигний цаана яг хэрхэн ажилладаг тухай томоохон хэмжээний эрэн сурвалжлах нийтлэлийг бэлтгэж эхлээд байна.

Сэтгүүлчид энэхүү халдлагад өртсөн Ростелеком компанийн охин компани болох "Цифротех"-ийн захирал Алексей Гусевтай холбогдож асуухад тэрээр өөрийнх нь удирдаж буй систем хакердуулсан тухай огт мэдээгүй, бүрэн цочролд орсон байжээ.

Хамгийн хачирхалтай нь, Оросын Сонгуулийн төв хорооны дарга Элла Памфилова сарын өмнөхөн "ГАС Выборы" системийг дэлхийн ямар ч хакер хакердаж, нэвтрэх огт боломжгүй хэмээн ам бардам мэдэгдэж байсан юм. Тэр ч байтугай хакерууд энэ мэдээллийг задруулахаас хэдхэн цагийн өмнө Сонгуулийн төв хорооноос тус системийн цахим хамгаалалт, цахим санал хураалтын аюулгүй байдлыг шалгаж дууссан, ямар ч асуудалгүй хэмээн тайлагнаж байв. Памфилова тухайн үед сонгуулийн системийн цорын ганц сул тал нь хяналтын камеруудын онлайн дамжуулалт тасалдах явдал хэмээн нэрлэж байсан ч бодит байдал дээр хакерууд системийнх нь зүрхэнд хэдийн нэвтэрчихсэн байжээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19