Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдсан. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
"Нүүрсний хулгайн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж олон нийтэд ил тод болгох асуудал бий. Мөрдөн шалгаж байж нүүрсний хулгай гэх хэрэгт ямар хүмүүс холбогдсон бэ гэдгийг шүүхэд шилжүүлж байж ил тод болгоно. Жагсагчдын тавьсан шаардлагын дагуу мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаа.
Хил гаалийн мэдээллийг тулгах ажил хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудалд маркшейдэрийн албыг өнөөдрөөс томилсон. Уул уурхайн хэмжилт хийдэг баг бүрэлдэхүүн Тавантолгойн болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр он оноор нь уулын ажлын төлөвлөгөөтэй нь уялдуулж, хэмжилт хийнэ. Ингэхдээ нийт хэр хэмжээний талбайд уулын ажлыг хийсэн бэ, хэд нь газрын гадарга дээр хөрс хуулалтын шороо болж үлдсэн, хэдэн сая тонн нүүрс олборлосон, түүнээс хэд нь коксожсон, хэд нь эрчим хүчний нүүрс вэ гэдэг хэмжилт хийж эхэлсэн".
Мөн жагсагчид Ковид-19 цар тахлын үед зарцуулсан төсвийг ил тод нээлттэй болго гэсэн шаардлагыг тавьсан. Үүний дагуу бүх төсвийг ирэх долоо хоногт олон нийтэд нээлттэй зарлаж, цахим хуудсанд байршуулна хэмээлээ.
АДМИН








Нийгэм







