Dark Light
Нийгэм | 2022-12-20

Үндэсний сургагч 102 багш батламжаа гардан авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд "Парламентын Боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг 2022 оны 08 дугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрт нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 62 сургууль болон дэлхийн 21 улс оронд үйл ажиллагаа явуулж буй 61 монгол сургуулийг төлөөлсөн 102 багш хамрагдсан юм.

“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт амжилттай оролцсон багш нарт батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. 

“Парламентын боловсрол-Сургагч багш” батламж гардуулах ёслолын арга хэмжээний үеэр шилдэг багш, шилдэг багуудыг тодруулж, урамшууллаа. Шилдэг багшаар нийслэлийн 23 дугаар сургуулийн багш Л.Мишигжав (92.1 оноо), нийслэлийн 141 дүгээр сургуулийн багш Б.Баярмаа (89.7 оноо), нийслэлийн 14 дүгээр сургуулийн багш Д.Дэлгэрмаа (88.3 оноо) тус тус шалгарч, гадаадад парламентын боловсролын талаарх туршлага судлах хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулав.

Дэд хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн сарын хугацаанд багш нарын дунд “Хамтран суралцахуй”, “Идэвхтэй сургалт ба сурахуй”, “Мэтгэлцээний арга зүй” сэдвийн хүрээнд 3 удаагийн арга зүйн сургалтыг зохион байгуулжээ. Мөн сургагч багш нар болон харьяа сургуулиудын 700 гаруй сурагчийг Төрийн ордонтой танилцах аялалд хамруулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10