Dark Light
Нийгэм | 2022-12-20

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Хожуулын гол” /аймгийн төвөөс зүүн зүгт 186 км, сумын төвөөс урд зүгт 5 км/-д ачааны автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргалаа.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10