Dark Light
Нийгэм | 2023-04-18

Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх бохир усны стандартын шаардлагыг хангуулах ажлын хэсэг хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар үйлдвэр аж ахуй нэгж, байгууллагуудын химийн хортой, хүнд бохирдлыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар цэвэрлэж, бохир усны стандартын шаардлага хангуулсны дараа Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх тухай 53 дугаар тогтоолыг баталсан. 

Тус тогтоолын хүрээнд “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 

Ажлын хэсэг /2023.04.17/-ны өдөр хуралдаж, 2023 оны 1-р улирлын ажлын тайлангаа хэлэлцэж, удааширч буй ажлуудынхаа талаар зөвлөлдлөө. Хуралдаанд 19 гишүүн оролцож, дараах шийдвэрүүдэд хүрлээ. Үүнд: 

- Төлөвлөгөөг байгууллага бүр шинэчилж, 2023 онд хэрэгжүүлэх ажлынхаа нарийвчилсан төлөвлөгөөг гарган 5 дугаар сарын 1-ний дотор ажлын хэсэгт ирүүлэх,

- Ажлын хэсгийн хяналтаар ус бохирдуулж буй нь тогтоогдсон 70 үйлдвэрт урьдчилсан цэвэрлэх байгууламж бариулах ажлыг шуурхайлах,

- Дэд ажлын хэсэг дээрх 70 үйлдвэртэй хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө 2023 оны 5 дугаар сарын 1-ний дотор ажлын хэсэгт ирүүлэх шийдвэрийг тус тус гаргалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10