Dark Light
Нийгэм | 2026-11-13

Г.ДАМДИННЯМ: УУРХАЙГААС ГАРЧ ИРЭХ ХАМГИЙН ҮНЭТЭЙ БАЯЛАГ БОЛ УУРХАЙЧИН ӨӨРӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж, Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа, компанийн үйлдвэрлэл, санхүүгийн үр дүнтэй танилцлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг 2022 онд эхлүүлж, 2025 онд бүрэн ашиглалтад оруулсан. Тус үйлдвэр 2026 оны эхний 10 сарын байдлаар 4.4 сая тонн нүүрс баяжуулж, 76 хувийн гарцтай 3.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Тус компани 2026 оны эхний есөн сард 32.1 сая тонн нүүрс олборлож, 29 сая тонныг экспортолсон бөгөөд борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 50 орчим хувиар өссөн байна. Борлуулалтын орлого хоёр тэрбум ам.доллар, цэвэр ашиг 1.5 их наяд төгрөгт хүрч, улс, орон нутгийн төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлжээ.
Ерөнхий сайд Н.Учрал улсын төсөв, Үндэсний баялгийн сангийн орлогыг бүрдүүлэхэд уурхайчдын хөдөлмөр онцгой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн, нийт уурхайчдад талархал илэрхийлэв.
Мөн Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням “Уурхайгаас гарч ирэх хамгийн үнэтэй баялаг бол уурхайчин өөрөө” хэмээн онцолж, улс орны эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 10 мянган уурхайчинд баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын санхүүгийн аудитын байгууллагаас өөрчлөлтгүй дүгнэлт авсныг онцолж, компанийн засаглалыг сайжруулах, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Тус компани 2027 оны эхний хагаст хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна.
Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамнаас баримталж буй “Олборлолтоос боловсруулалт руу” шилжих бодлогын хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа нь уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх чухал алхам болж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08