Dark Light
Нийгэм | 2023-04-18

Б.Цэнгэл: Л.Наранбаатарын талаарх ноцтой баримтуудыг надад мэдээлсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Хөтөлийн "Цемент, шохой" үйлдвэртэй холбоотой асуудлаар дараах мэдээллийг өглөө. 

ТӨБЗГ -ын дарга Б.Цэнгэл: "Хөтөлийн цементийн үйлдвэрт ажиллагсдын төлөөлөл ирсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийг хуралдуулах, аудитын байгууллагын дүгнэлт сөрөг гаргачхаад байхад  хариуцлага тооцохгүй байна. Үйлдвэрийн өнөөгийн байдал аваарын байдалтай байна гэдэг асуудлыг ярьсан.  Л.Наранбаатарын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан асуудал хоорондоо зөрчилдөж байсан. Энэ зөрүүтэй байдлаас үүдэж газар дээр нь очиж ажлын хэсэг ажилласан.  Зохион байгуулалттайгаар бэлдэж гаргасан нэвтрүүлэг цахим орчинд явж байгааг харсан. Тэр эмэгтэй өргөдөл барьж орж ирэхдээ Л.Наранбаатар захирлын талаар ноцтой зүйлүүдийг ярьж байсан. Бэлгийн дарамтын шинжтэй хүчирхийллийн талаар, ажлын байран дээр зүй бус байдаг талаар мэдээллийг надад баримттайгаар үзүүлсэн. Би үнийгээ хуулийн хяналтын байгууллагад хандах хэрэгтэй гэдэг зүйлийг хэлсэн. Миний хувьд  Хөтөлийн цемент шохой үйлдвэр тасралтгүй үйл ажиллагаа явуулах л зорилготой. Хувь хүний чанартай үл ойлголцсон асуудал Л.Наранбаатар бид хоёрын дунд байхгүй. Ажил үүргийн тал дээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байгаа ийм асуудлууд гардаг болсон. Энэ нь хувь хүний шинж чанартай асуудал болж хувирч байгааг үгүйсгэхгүй. Л.Наранбаатар захирал Төлөөлөн удирдах зөвлөлийн шаардсан материалуудыг гаргаж өгөхгүй байгаа. Л.Наранбаатарыг ажлаас чөлөөлөх асуудал судлах шатанд явж байгаа. Авлигатай тэмцэх газраас холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч, Л.Наранбаатарын гэрт нь нэгжлэг хийсэн гэдэг мэдээлэл нь үнэн юм билээ. Л.Наранбаатар Миний нэр төр байгууллагын нэр хүндэд халдаж намайг муухай харуулах гэсэн бүх зүйлийг хийж байна" гэв.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10