ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр: "Цагдаагийн байгууллагад "2021 оны есдүгээр сарын 7-ний өдөр иргэн "Э"-ээс манай захирал Хятад улсын иргэнийг үл таних 3 залуу зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагааг явуулсан. 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хийсэн албаны мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гуйвуулж, Шадар сайд С.Амарсайхантай холбон буруу ташаа мэдээлэл түгээж байна. Мөн бусдыг заналхийлсэн гэх хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж Шадар сайд С.Амарсайхантай огт холбоогүй гэдгийг тогтоочихсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр хүндэд халдсан буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэв
Нийгэм | 2023-04-18
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







