Dark Light
Нийгэм | 2023-04-20

Азийн хөгжлийн банктай цахим шилжилтийн хүрээнд хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин  Фаныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал “Цахим шилжилт” техникийн туслалцааны төслийг батлуулсанд талархал илэрхийлээд,төслийн хэрэгжилтийг ойрын хугацаанд эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгааг болон Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

​Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын (EAPF) Санхүүгийн салбарын бүс нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн Төрийн удирдлагын захирал Хатагтай Шиаокин  Фаны зүгээс Цахим хөгжил, харилцаа холбооны яамны манлайлал дор Монгол Улсын Засгийн газар цахим шилжилтийг эрчимтэй хэрэгжүүлж байгааг онцлоод, цаашид АХБ-ны зүгээс цахим шилжилтийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10