Dark Light
Нийгэм | 2023-04-20

Улсын хэмжээнд 957.3 мянган толгой мал хорогджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын хэмжээнд 2022 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 30.9 сая хээлтэгч малын 5.5сая (17.9%) нь 2023 оны эхний улиралд төллөсөн байна. Эм хонины 20.6 хувь, эм ямааны 19.0 хувь, ингэний 9.4 хувь, үнээний 6.1 хувь, гүүний 2.3 хувь нь төллөжээ .Гарсан төлийн 97.3 хувь буюу 5.3 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.0  (35.8%) саяар буурсан байна.

Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний улиралд улсын хэмжээнд 957.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 890.1 (93.0%) мянгаар өссөн байна. Харин 2023 оны 3 дугаар сард 389.6 мянган мал хорогдсон нь эхний улиралд хорогдсон малын 40.7 хувийг эзэлж байгаа бол 2 дугаар сард хорогдсон малаас 106.5 (37.6%) мянгаар өссөн байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 427.2 мянга, хонь 391.1мянга, үхэр 88.5 мянга, адуу 49.6 мянга, тэмээ 0.8 мянгаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 44.6 хувийг ямаа, 40.9 хувийг хонь эзэлж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10