Dark Light
Нийгэм | 2023-04-20

С.Эрдэнэ: Ардчилсан нам үл ойлголцлын асуудлуудаа эцэслэн цэг тавьж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын үе үеийн удирдлагууд болон тус намын гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ хэлэхдээ:

"Өнөөдрийн ардчилал шударга ёс, эрх чөлөө, хувийн өмч гээд ардчилсан намын хүндэт зөвлөл үзэл санааны эцэг болсон С.Зориг агсны төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж байна. Энэ өдөр бид "Ардчилсан нам"-ын дотооддоо үүсээд байсан үл ойлголцлын асуудлуудыг эцэслэн цэг тавьж өнөөдрийн ардчилсан нам нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой байж улс орны өмнө тулгамдаад буй нийгэм эдийн засаг зэрэг олон чухал асуудлуудыг шийдэхээр ханцуй шамлан орж буй сайхан өдөр тохиож байна.

Өнөөдөр Монгол орон даяар  биднийг үзэж буй ардчиллын мянга мянган гишүүддээ, ардчиллыг дэмждэг олон сая иргэддээ цаашид улс эх орныхоо сайн сайхны төлөө нэгдмэл нэг зорилготойгоор хамтдаа тэмцэх болно оо гэж хэлмээр байна" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10