Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиод байна. Прокурорын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдэж байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэг хийсэн шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байгаа тул хэргийг хааж буй талаараа өчигдөр мэдээлэл хийгээд байсан юм.
Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын үе үеийн удирдлагууд цаашид нэгдэж улс орныхоо төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслолын үеэр тус намын дарга Л.Гантөмөр хэлэхдээ:
Өнөөдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан маань 61 нас хүрэх байлаа. Түүний мөрөөдөж байсан нийгмийг бүтээх нь Ардчиллын төлөө зүрхтэй хүн бүрийн үүрэг юм. Харамсалтай нь өнөөдөр нэг намын дарангуйлал тогтсон, хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг боогдуулсан, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордсон нөхцөл байдалтай нүүр тулаад байна.
Иймээс өнөөдөр бид Монгол улсаа хөгжүүлье, залуучуудынхаа эрх чөлөөний төлөөх тэмцлийг идэвхжүүлье, эв эеийг сахиж, хамтарч, нэгдэж ажиллах тангарагийг өргөж байна гэв.
АДМИН








Нийгэм







