Dark Light
Нийгэм | 2023-04-20

Автомашин хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлуулсан Honda Fit маркийн тээврийн хэрэгсэл 2023 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө алдагдсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн газрын Гуравдугаар хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хэргийг 16 настай “Ш” болон 17 настай “Н” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10