Dark Light
Нийгэм | 2023-04-20

Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, жолооч нарын анхааралд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор байршил тогтоогч GPS төхөөрөмжийг нийт усан замын тээврийн хэрэгслүүдэд суурилуулж хяналтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажлыг 2023 оны хөвөлтийн улирлаас эхлүүлэхээр болоод байна. 

Иймд усан замын тээврийн хэрэгсэл өмчлөгч, эзэмшигч аж ахуйн нэгж, иргэд та бүхэн өөрийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч GPS төхөөрөмжийг хөвөлтийн улирлаас өмнө суурилуулсан байхыг анхаарна уу.

Байршил тогтоогч GPS төхөөрөмжгүй усан замын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй болохыг мэдэгдэж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19