Dark Light
Нийгэм | 2023-04-20

Хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Онцгой байдлын байгууллага хоорондын хил залгаа нутаг дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт 2023-2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлах уулзалтыг Орхон аймагт зохион байгууллаа. 

Монголын талаас ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай, ОХУ-ын талаас ОБЯ-ны Бүгд Найрамдах Буриад Улс дахь Ерөнхий газрын дарга, хошууч генерал А.А. Марков нар гарын үсэг зурж баталгаажууллаа.  Хамтын ажиллагааны хүрээнд Хойд бүсийн аймгууд болох Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хил дамнасан гамшгийн эрсдэлийг тооцоолох, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоор үйл ажиллагааны нөхцөл байдал, тохиолдож болзошгүй гамшиг, аюулт үзэгдэлийн талаарх мэдээллийг шуурхай солилцох, харилцан туслалцах, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулах юм.

1999 оноос хойш үргэлжилж байгаа энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл нуурт усчин аврагчдыг бэлтгэх сургалт, дадлага, хил дамнасан ой, хээрийн түймэр унтраах, урт, богино хугацааны сургалтуудад алба хаагчдыг сургаж дадлагажуулахад хамтран ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19