Dark Light
Нийгэм | 2023-04-20

Д.Сумъяабазар: Бид хөрөнгө оруулалтад бүх талын дэмжлэг үзүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Өнөөдрийн форумд дэлхийн 40 гаруй улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн манай улсад сууж байгаа Элчид сайд яамд, олон улсын байгууллагууд ч идэвхтэй оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, шийдлээ хэлэлцүүлж буй. Төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдэх боломжгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэх гэж зүтгэж ирсэн. Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.

Улсын эдийн засгийн 70 орчим хувийг Улаанбаатар хот дангаараа бүрдүүлж байна. Тиймээс хотын асуудал улсын хэмжээний асуудал болсон. Миний хувьд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллах зохицуулалтыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн. Үнэт цаас гаргах, бонд гаргах эрх нээгдсэн. Нэмэлт эх үүсвэрээр Улаанбаатар хот хөгжих ёстой. Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог хотын бүтээн байгуулалтад нэмэх алхам болсон. Өнөөдрийн форум Улаанбаатар хотын хөгжилд хүч нэмж байгаа. Мөн Засгийн газрын бодлоготойгоо уялдаж буй хэмээлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10