Dark Light
Нийгэм | 2023-04-20

Гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр КТМС-ийн автобусны буудал орчимд гар утсаа алдлаа гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийг Нийслэлийн цагдаагийн мөрдөн шалгах газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгахад 20 настай “Х”-ийн гар утсыг 47 настай “Ү” гэгч нь халааснаас нь хулгайлсныг илрүүлэн гомдол мэдээллийг шалгаж байна. Иймд иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч өөрийн өмчийн гар утас, эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10