Dark Light
Нийгэм | 2023-04-20

Шашны зан үйл үйлдэж байгаад гал алдаж 0.2 га талбай шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан уул дүүргийн 8 дугаар хороо Тайны аманд иргэн С нь шашны зан үйл үйлдэж байгаад гал алдаж 0.2 га талбай шатжээ. Гал түймрийг хөдөлгөөнт эргүүлийн 4 алба хаагч шуурхай унтраажээ.

Ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвсний гал түймэр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр 5 дүүргийн 72 чиглэлд аюулгүй байдлыг хангаж байна.

Иймд иргэдийг ногоон бүс, зуслангийн чиглэлд зорчихдоо:

- Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

- Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

- Зуслан, гэр хорооллын хашаанд шар өвс шатаахгүй байх, хадаж цэвэрлэх

- Шашны зан үйл хийж ил задгай гал гаргахгүй байх

- Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх

- Хашааны шар өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19