Dark Light
Нийгэм | 2023-04-21

Давсгийн хорт хавдар авах, шээсний сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг амжилттай хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төв нь Олон улсын сайн дурын Урологийн нийгэмлэгтэй хамтран Давсгийн хорт хавдар авах мэс засал болон шээсний сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг амжилттай хийлээ.

Олон улсын сайн дурын Урологийн нийгэмлэг нь 2006 оноос хойш УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвтэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олон улсын шинэ арга, технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын байрны сургалт зохион байгуулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна.

Тус хамтын ажиллагааны хүрээнд шээсний сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал засал, бөөр шээсний замын чулуу авах мэс засал, хавдрын мэс заслыг хийж байсан. Энэ удаа шээсний сүвний нарийслыг эмчлэх баг ирж 25 иргэнд шээсний сүвний олон дахисан нарийслыг эмчлэх мэс засал хийж, хоёр өвчтөнд давсгийн хавдар авах мэс заслыг хамтран амжилттай хийлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10