Dark Light
Нийгэм | 2023-04-22

“Жапан рюүкен” мэдээллийн үзэсгэлэн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Япон хэлний сургалтын байгууллагуудын холбоо, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Залуучуудын холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт хамтран зохион байгуулсан “Жапан Рюүкэн” мэдээллийн үзэсгэлэн 2023 оны 04 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд   “Blue Mon” тауэрт дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэнгийн арга хэмжээнд  япон хэлний сургалтын байгууллагууд, Япон Улсын коллежуудын төлөөлөл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхитэй оролцож, Япон Улсад ажиллаж амьдрахад гардаг хүндрэл бэрхшээлүүд, япон хэл сурахад юуг анхаарах талаар мэдээлэл солилцов. 

Тус  арга хэмжээний үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд “Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй Тусгай ур чадвартай ажиллах хүчний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.  

Төр хувийн хэвшлийн 16 байгууллагыг хамруулсан энэхүү мэдээллийн үзэсгэлэн  Монголын Япон хэлний сургалтын байгууллагуудын холбооны таван жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион багуулагдаж  байгаагаараа онцлог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10