Dark Light
Нийгэм | 2023-04-22

0,2 га газарт хөрсний шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр СХД 33-р хороо Тахилтын эцсээс баруун тийш шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход уулын энгэрт 0,5 га газрын шар өвс, ХУД 8-р хороо Морин тойруулгын хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 0,2 га газарт хөрсний шар өвс шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. 

Ногоон бүс, зуслангийн чиглэлд ил гал гаргах нь шар өвсний түймэр, ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж байна. 

Иймд зуслан, ногоон бүсийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллага хашааныхаа өнжмөл өвсөө шатаахгүй байх, гагнуур хийхгүй байх, халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй, гэр, байшингийн галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10