ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийн цэнгэлтэй өдрүүд үргэлжилж байна. Б.Цэнгэл дарга Л.Наранбаатарын талаар 3 удаа байран дээрээ эргэлээ. Нэг Цэнгэл дарга байна уу, гурван өөр дарга Цэнгэл байна уу? Эхний өдөр хэд хоног архи ууж алга болдог Л.Наранбаатар надад хэрэггүй гэж нэг Б.Цэнгэл хэлсэн. Дараагийн удаад мянга сонсохоор Хөтөлд ирээд нэг үзлээ, газар дээрээ өөр байна, ТУЗ-ийг нь өөрийг нь огцруулна хоёр дахь Б.Цэнгэл нь шал өөр зүйл ярилаа. Хамгийн сүүлд нь Хөтөлөөс 30 хүн ирж уулзсан, Л.Наранбаатар бол бүр бэлгийн хүчирхийлэгч гэж гурав дахь Б.Цэнгэл нь хэллээ. Байдлаас үзвэл, хоёр Б.Цэнгэл нь худал хэлж, нэг Б.Цэнгэл нь үнэн хэлсэн бололтой байна. Л.Наранбаатарын ярьснаар бол Б.Цэнгэл нь Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн албан тушаалд найз нөхөр, холбоотон сүлбээтнээ шахаж оруулсан, нөгөөдүүл нь цемент дамласан юм байна. Б.Цэнгэл багын найз Ганбаяраа Борлуулалтын хэлтсийн дарга, нутгийн дүү Галбаатарыг Захиргаа, удирдлагын газрын дарга, Алтансувдыг Ерөнхийн ня-бо-гоор шахаж тавиулсан, Л.Наранбаатар нь шахуулж тавьсан юм байна.
Л.Наранбаатар 11,7 тэрбум төгрөгөөр 9 удаа тендергүй шууд худалдан авсан, өмгөөлөлд 250 сая, хайрхан, бумбын тахилга зэрэгт 183,5 саяыг зориулж шувтарсан цагаан бумбадаа орсон. Спортын холбоо, урлагийн баяр наадамд 119 саяын өглөг хандив өргөсөн, 816,9 сая төгрөгийн илүүдэл бараа материал авсан гэх мэт зөрчилтэй Үндэсний аудит тогтоосон юм.
АДМИН








Нийгэм







