Dark Light
Нийгэм | 2023-04-23

Удаанжаргал удаан жаргах уу?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Тавантолгойн төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал шувуугаар бол дэлхийг хэрэн нисэж, ул мөр нь Солонгос, Америк, Аргентин, Тайланд, Малайзаас олдож байна. Тив алгасан нисэх зуураа УИХ-ын нүүрсний сонсголд цахимаар оролцох саналаа тавьж амжсан. Н.Удаанжаргалын хувьд жаргалын удаан нь уу, зовлонгийн түргэн нь үү? Т.Бадамжунай Малайзад АТМ-ээс бэлэн мөнгө авч байгаад байршил нь илэрсэн. Н.Удаанжаргал ч мөн адил Малайзад мөнгө авч байгаад илэрсэн. Малайзын хилийг Н.Удаанжаргал машинаар нэвтэрсэн нь тогтоогдсон. Малайз нь шувуунд зуугдан Монгол руу нисэх зогсоол болоод байгаа тул Н.Удаанжаргалыг удахгүй авчирна гэдэг хүлээлт үүсээд байна. Н.Удаанжаргалын нүүрсний хэрэгт холбогдуулан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн эрэн хайж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10