Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарь, хэлтсийн даргын баталсан төлөвлөгөөний дагуу өнөөдөр /04.22/ Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан 9 алба хаагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Богд Хаан уул Зайсангийн аманд алхалт хийж байгаа 254 иргэнд Шар өвс болон Ой хээрийн түймэр, Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлгийн материал 513 ширхэгийг тарааж заавар зөвлөгөө өгч ажиллаж байх үед явган аялал хийж явсан 16 настай эмэгтэй Т ухаан алдаж таталт өгч байсныг Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид цаг алдалгүй эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн биеийн байдлыг тогтворжуулж эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Нийгэм | 2023-04-23
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







