Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт /2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ний өдрүүдэд/ хэрэг бүртгэлтийн 29.767, мөрдөн байцаалтын 2.998 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 341 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Үүнээс:
• Хүнийг алах 3,
• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, Өмчлөх эрхийн эсрэг 148,
• Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 19,
• Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 12,
• Хууль сахиулагчийг эсэргүүцэх 1,
• Хүүхдийн эсрэг 2,
• Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3,
• Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 8,
• Худал мэдээлэл тараах 2,
• Бусад 7 хэрэг байна.
АДМИН








Нийгэм







