Dark Light
Нийгэм | 2023-04-24

Өмнөговь аймагт электрон тамхийг худалдаалахыг хориглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Засаг дарга өнөөдөр А/607 дугаар захирамж гаргаж аймгийн хэмжээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглосон шийдвэрийг гаргалаа. Уг захирамжийн дагуу Өмнөговь аймагт ирэх 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахгүй боллоо. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч 2022 онд электрон тамхийг 21 насанд хүрээгүй хүнд худалдан борлуулахгүй байх чиглэлийг улсын хэмжээнд өгч ажилласан. Үүний дагуу 2022 онд "Олон Улсын хэрэглэгч"-ийн өдрийг угтан электрон тамхины хор нөлөөг өсвөр үеийнхэнд таниулан ойлголт өгөх нөлөөллийн ажил зохион байгуулсан бөгөөд зарим аймагт электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарч хэрэгжсэн билээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10