Dark Light
Нийгэм | 2023-04-24

Турк, Монгол эмч нар нуруу нугасны оношилгоо, мэс засал эмчилгээ хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирэх тавдугаар сард Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлэгтэй хамтран нуруу, нугасны төрөлхийн гажиг болон нурууны мурийлтын чиглэлээр үзлэг оношилгоо, мэс заслын эмчилгээ хийхээр боллоо.

Тус үзлэг, оношилгоог ГССҮТ-ийн Хүзүү, нурууны гэмтэл согогийн тасгийн эмч нар, Турк улсын Истанбул хотын “Emsey” эмнэлгийн доктор, профессор Мехмет Авдоган, Бирол Баятан, Мустафа Кемал эмч нартай хамтран хийх юм.

Нуруу нугасны төрөлхийн гажиг болон нурууны мурийлтын үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг 2023 оны 04-р сарын 28-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ГССҮТ-ийн Амбулаторийн тасагт урьдчилсан үзлэг хийж бүртгэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10