Dark Light
Нийгэм | 2023-04-24

Ясны хортой хавдрыг бүхэлд нь аван хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Үений мэс заслын баг хамт олон нь атгаал ясны дээд 2/3-г хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь аван мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ. 

Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс заслыг анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба мэс засал амжилттай хийгдсэнээр дараах давуу талуудтай: 

- Мөчийг тайрахгүй хадгалж үлдэх

- Хөл, гар, мөчдийн  үйл ажиллагаа эргэн сайжрах

- Эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөх.

Тус эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.

Мэс заслийг Хэрх үе судлал, үе сэргээх төвийн дарга М.Отгонбаяр, Үений мэс заслын эмч Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, МХНТ-ийн мэдээгүйжүүлгийн эмч Х.Баялагмаа, сувилагч Б.Түмэнжаргал, Ч.Лхагвасүрэн, Э.Долгорням нарыг баг хийлээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10